Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн Франсуа Валеран 2024 оны 12 сарын 12-13 ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүн П.Мөнхтулга болон зөвлөхүүд, АТГ, Хүний эрхийн комисс, Европын холбоо, Австрали болон Францын элчин сайдууд болон албаны хүмүүстэй уулзалт хийлээ.
Авлигатай тэмцэх газар, МУИС болон Транспэрэнси интернэшнл Монголын хамтран хэрэгжүүлж буй сэтгүүлзүйн магистрын ангийн шинэ хичээл болох “Авлигын эсрэг соён гэгээрүүлэх сэтгүүлзүй” төслийн нээлтэд оролцож авлигатай тэмцэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцооны талаар лекц уншив.
Тэрээр Монгол улсын байгалийн баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй ашиглахын тулд хөрөнгө оруулагчдын гэрээний ил тод байдлыг ханган, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн ил тод болгох шаардлагатайг уламжлаад одоо хэлэлцэгдэж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад ач холбогдол өгч байгааг уулзалтуудын үеэр цохон тэмдэглэсэн.
Мөн өргөн баригдаад удаж байгаа шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай, эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулиуд батлагдвал нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа тодорхой түвшинд ахихыг онцолсон.
Түүний айлчлалтай холбоотойгоор гарсан нийтлэлийн холбоосууд:
Comments