top of page
Writer's pictureBolor Erdene

“Иргэдийн төсөв боловсруулах аргачлал” сургалт нийслэлийн 6 дүүрэгт зохиогдлоо



Авлигыг бууруулж сайн засаглалыг хөгжүүлэх Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн хөтөлбөрийн хүрээнд Транспэрэнси Интернэшнл байгууллага нь наймдугаар сарын 30-аас есдүгээр сарын 6-ний өдрүүдэд нийслэлийн төвийн 6 дүүргийн иргэд, албан хаагчдад “Иргэдийн төсөв боловсруулах аргачлал” сургалтыг амжилттай зохион байгуулж, нийт 280 хүнд төсвийн үйл явцын талаар мэдлэг, мэдээлэл олголоо.

Сургалтыг Транспэрэнси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяр чиглүүлэн явуулсан бөгөөд Удирдлагын Академийн Эдийн засаг, Санхүүгийн удирдлагын Профессор Г.Энхбаяр, “Ил тод байдал сан” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав нар сургагч багшаар ажилласан юм. Иргэдийн төсөв нь төсвийн үйл явцыг иргэдэд ил тод, хүртээмжтэй хүргэх арга хэрэгсэл бөгөөд иргэд төсвийн хуваарилалт, зарцуулалт зэрэгт хяналт тавьж, идэвхитэй оролцож, дуу хоолойгоо илэрхийлснээр хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлж авлигыг бууруулах ач холбогдолтой.

Сургалтын нээлтэд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Крэйг Кастанья хүрэлцэн ирж авлигыг бууруулах үйл ажиллагаа, сайн засаглалыг хөгжүүлэх талаар иргэдтэй санал бодлоо хуваалцсанаас гадна Нийслэл, дүүргээс сонгогдсон төлөөлөгчид, шийдвэр гаргах түвшний албан хаагчид оролцлоо. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Байгалмаа, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар оролцож төсвийн үйл явцын ил тод, нээлттэй байдалд иргэдийг оролцуулах арга замын талаар санал бодлоо хуваалцсан юм.
















86 views0 comments

Comments


bottom of page