top of page
batbayar6

2021 оны Авлигын Индексийг Transparency International танилцуулж байна.


2021 ОНЫ ДЭЛХИЙ ДАХИНЫ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД АВЛИГЫН ЗОГСОНГИ ТҮВШИН, ХҮНИЙЭРХИЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ БОЛОН АРДЧИЛЛЫН ДОРОЙТЛЫГ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ИЛЧИЛЖ БАЙНА

Нийт дэлхий дахинаа ахиц удааширч улс орнуудын 70 гаруй хувь нь 50-с доош оноо авсан байна

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, Берлин хот (06:01 CET/00:01 EST)

Транспарэнси интернэшнл – авлигын эсрэг олон улсын иргэний ниймийн эвслээс өнөөдөр зарлаж буй Авлигын төсөөллийн индекс /АТИ/ дэлхий дахинд авлигын түвшинд дорвитой өөрчлөлт гараагүйг харуулж байна. Ази - Номхон далайн бүсийн улс орнуудын 70 хувь нь сүүлийн 10 жилийн хугацаанд оноо буурсан, бага зэрэг ахицтай эсхүл ахиц гаргаагүй гэж дүгнэв. Монгол Улсын хувьд цар тахлын үеийн эдийн засгийн тогтолцооны уналт, салбарын ил тод байдал суларч авлагын эрсдэл нэмэгдсэн зэрэг нь зарим эх сурвалжаар үнэлгээ бага гарчээ. Харин авлагын эсрэг төр засгийн арга хэмжээ авч эхэлсэн нь шүүх эрх мэдлийн хийгээд хууль сахиулах салбарт зарим нэгэн эерэг чиг хандлага ажиглагдаж эхлэв гэж дүгнэхээр байна.

Транспаренси Интернэшнл - Монгол ТББ-ын тэргүүн Л. Төр-Од онцолж хэлэхдээ: "Монгол Улс 2019 онд анх түүхэндээ доод түвшинд буюу 35 оноонд хүрч, түүнээс хойш зогсонги байдалтай хэвээр байна. Гэсэн хэдий ч зарим нэг анхаарал татахуйц сайжруулалтаас харахад засаг төр нь авлигатай тэмцэх цар хүрээгсэргээхээр оролдож байна. Үүнд: Ази бүс нутагтаа анхны болохуйц хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах шинэ хууль батлаж, авлагыг мэдээлэгч буюу шүгэл үлээгчид хийгээд эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх ажил эцэстээ урагшилж байна".

Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд суурь үйлчилгээ болон жижиг хэмжээнийавлига бууруулахад томоохон алхамууд авсан боловч том хэмжээний авлига, институцийн болон хууль зүйн орчны сул талууд уг бүсийг хойш татаж байна. Зөвхөн бүсийн бус дэлхийн хэмжээнд хамгийн их хүн амтай Хятад /45/ болон Энэтхэг /40/ улсууд эсэргүүцлийг дарж хүний эрхийг хязгаарлаж тааруу оноо авсан. Өндөр оноо авдаг Австрали Улс /73/ хүртэл санхүүгийн сул зохицуулалтаараа үндэстэн дамнасан авлигыг дэмжив. КОВИД-19 цар тахал 2021 онд улс орнуудад тулгамдаад байсан асуудлуудыг улам бүр хүндрүүлж Сингапур/85/, Бангладеш /26/, Камбож /23/ зэрэг улсуудаас эхлээд цар тахлыг ашиглан хяналтыг чангатгаж төр засгийн хариуцлагыг сулруулсан байна.

“Сүүлийн 10 жилд Ази, Номхон далайн бүсийн улс орны ард түмэн авлигын эсрэг томоохон хөдөлгөөнүүд өрнүүлсэн боловч багахан ч өөрчлөлт үүссэнгүй. Харин популист, авторитар удирдагчид эрх мэдэлтэй хэвээр байхын тулд авлигын эсрэг үзэл санаа, үйл хэргийг гуйвуулж, ард түмний жагсаал, цуглаан хийхийг хориглон иргэний эрхийг хязгаарлаж байна. Иймд уг бүс суларсан авлигын эсрэг институцийн /зарим улсад авлигын эсрэг инститүц огт байхгүй/ улмаас авлигатай тэмцэх, хүний эрхийг баримтлах тал дээр муу байна” гэж Транспарэнси Интернэшнл байгууллагын Азийн бүсийн зөвлөх Ильхам Мохамед тэмдэглэв.

Дэлхий дахины авилгын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, АТИ-аас гарсан дүгнэлтүүдийг үндэслэн багц зөвлөмжийг Транспаренси Интернэшнл байгууллагаас гаргаж байна. Авлига нь өөрөө олон талт асуудал байж болох ч бид хэрхэн яаж шийдвэрлэхийг мэднэ. Авлигатай тууштай тэмцэх, хүний ​​эрхийн ноцтой зөрчил, ардчиллын доройтлыг зогсоохын тулд нийт улс орнуудын засгийн газрууд дараахь арга хэмжээг нэн даруй авах ёстой. Үүнд:

Нэгдүгээрт, хариуцлага тооцох, хүлээлгэх эрх мэдлийг хангах. Засаг төр нь цартахал эхэлснээс хойш үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, цуглаан хийх эрх чөлөөнд тавьсан аливаа пропорциональ бус хязгаарлалтыг буцаах ёстой. Хүний эрхийг хамгаалагчдын эсрэг гэмт хэргийн шударга ёсыг хангах нь нэн тэргүүний зорилт юм.

Хоёрдугаарт, эрх мэдэлд тавих хяналтыг сэргээж, улмаар бэхжүүлэх. Авлигатай тэмцэх газар, аудитын дээд байгууллага зэрэг төрийн хяналтын байгууллагууд хараат бус, нөөц бололцоо сайтай, хууль бус үйлдлийг илрүүлж, шийтгэх эрх мэдэлтэй байх шаардлагатай. Гүйцэтгэх эрх мэдлийг хэтрүүлэхээс сэргийлэхийн тулд Парламент болон шүүх ч сонор сэрэмжтэй байх нь зүй ёсны хэрэг.

Гуравдугаарт, үндэстэн дамнасан авлигын бүх хэлбэрүүдтэй тэмцэх. Хөгжингүй эдийн засагтай орнуудын засгийн газрууд хил дамнасан авлигыг илрүүлэхгүй эсхүл зөвшөөрөлгүй орхих боломжийг олгодог тогтолцооны сул талуудыг засах хэрэгтэй. Хууль тогтоомжийн хийдэл, цоорхойг хааж, санхүүгийн гэмт хэрэг үйлдэх мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулж, авлигачид болон тэдний хамсаатнууд шударга ёсны шийтгэлээс мултрахгүй байх нь чухал.

Дөрөвдүгээрт, засгийн газрын төсвийн зарцуулалтад мэдээлэл авах эрхийг хангах. Засаг төр нь COVID-19 цар тахлын эсрэг хүчин чармайлтынхаа нэг хэсэг болгон 2021 оны 6 дугаар сарын НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тусгай чуулганаар баталсан Тунхаг бичигт тусгагдсан амлалтаа биелүүлэх ёстой бөгөөд авлигын эсрэг заалтуудыг төрийн худалдан авалтад тусгах ёстой. Төсвийн зарлага хамгаас илүү ил тод, нээлттэй байх нь ард иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалдаг.

Транспэрэнси интернэшнл олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал Даниель Эриксон хэлэхдээ: “Төр засаг, бизнес болон хэвлэл мэдээллийг удирдах эрх мэдэл цөөнхөд байх авториmар засаглалд нийгмийн хөдөлгөөнүүд эрх мэдэлд хяналт тавих сүүлийнх болж үлдэнэ. Багш, дэлгүүрийн худалдагч, оюутнууд, амьдралын бүх давхрагын энгийн хүмүүст байдаг хүсэл зориг эцэст нь хариуцлагыг бий болгоно.”

Транспарэнси Интернэшнл байгууллага улс орнуудын төр засагт авлигын эсрэгболон хүний эрхийг хамгаалах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийг уриалж байна! Мөн түүнчлэн, даян дэлхийн хүн бүрт өөрчлөлтийг бий болгохыг шаардахад нэгдэхийг уриалж байна!!

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОНЦЛОХ ЗҮЙЛС

АТИ нь 180 улс орон, бүс нутгийн төрийн салбарын авлигын төсөөллийг 0 /маш өндөр авлигатай/-с 100 /маш цэвэр/ оноогоор үнэлж эрэмбэлдэг.

Ази, Номхон далайн бүс 3 дахь жилдээ дарааллаж 45 оноог дундажилж, улс орнуудын 70 гаруй хувь нь 50-с доош оноо авсан байна.

Шинэ Зеланд /88/ бүсийг болон дэлхийн тэргүүлж, Сингапур /85/, Хонг Конг/76/ оноотой Ази, Номхон далайн бүсийн тэргүүний 3 улс боллоо.

Хойд Солонгос /16/, Афганистан /16/, Камбож /23/ бүсийн хамгийн доод оноо авсан байна.

Авсртали /73/, Филиппин /33/, Тайланд /35/ улсууд өөрсдийн түүхэн доод оноог авсан байна.

Сүүлийн арван жилд бүсийн нийт 24 улс оноо буурсан эсхүл бодитой ахиц гаргаагүй байна.

• 2012 оноос хойш Авсртали /73/, Монгол /35/, Филиппин /33/ улсууд АТИ-р илэрхий унасан байна.

• Энэ хугацаанд бүсийн 7 улс оноогоо мэдэгдэхүйц сайжруулсан байна. Өмнөд Солонгос /62/, Хятад /45/, Зүүн Тимор /41/, Вьетнам /39/, Балба/33/, Мьянмар /28/, Афганистан /16/.

Улс бүрийн оноо, цаг хугацаанд гарсан өөрчлөлт болон бүсийн анализ дүн шинжилгээг энэхүү холбоосоос үзнэ үү. https://www.transparency.org/en/news/cpi-2021-asia-pacific

АВЛИГА, ХҮНИЙ ЭРХ БОЛОН АРДЧИЛАЛ

Цөөхөн улс орнууд л авлигыг хянах тал дээр хэврэг ахиц гаргасан боловч эвлэн нэгдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зэрэг иргэний эрхийг ноцтой хязгаарлах нь хүний эрхийг заналхийж авлигыг тархах нөхцөл болоод байна.

• Ерөнхийлөгч Родриго Дутэртэ 2016 оны сонгуульд ялсанаасаа хойш эвлэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхүүдийг ноцтой хязгаарласнаар Филиппин Улсын оноо 33 хүртлээ унаад байна. Тус улс 2020 онд 20 аллагатайгаар хүний эрхийг хамгаалагчдын аллага маш өндөр.

Өмнөд Солонгос /62/ 2017 оноос хойш тогтвортой өсөлттэй байгаа бөгөөд 6 оноо нэмсэн байна. Уг ардчилсан улс үзэл бодлуудын төлөөлөл сайтай бөгөөд эрх мэдлийн тогтмол эргэлттэй байна. Ийм засаглалын тогтолцоонд хүний эрх дээдлэгдэж, иргэний нийгэм хүчтэй хэвээр байна.

Энэтхэг Улс /40/ индекс дээр зогсонги байгаа хэдийч анхаарах улс юм. Авлигыг хязгаарлах механизмууд суларч эрүүл ардчилалын төлөө санаа зовинол нэмэгдэж, институцүүдийн эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалт болон суурь эрх чөлөөний ялзарч байна. Сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудыг Төр засгийн эсрэг дуугарсны төлөө бай болгож байна.

• 2005 оноос хойш анх удаа Фижи Улс /55/ дахин АТИ дээр гарлаа. Түүнээс хойш Фижи Улс дараалсан томоохон улс төрийн арга хэмжээ авч, авлигын эсрэг реформ хийсэн хэдий ч өшөө ихийг хийх хэрэгтэй. CIVICUS-н мэдээлсэнээр иргэний эрх хязгаарлагдмал хэвээр. Уг улсын хуулийн хүрээнд төр нь хэвлэл мэдээллийг хянах шууд эрх мэдэлтэй, шүүмжлэгчдийг ихээхэн хэмжээгээр торгох эрхтэй байгаа нь сэтгүүлчид дунд айдсын уур амьсгал бий болгосноор авлигын гэмт хэргийг илчлэхгүй байна.

Австрали Улс /73/ сүүлийн 10 жилд нийт 12 оноо бууралттай хамгийн их хэмжээний уналт үзүүлсэн бөгөөд энэ жил өөрийн түүхэн доод үзүүлэлттэй гарсан байна. Хууль, журмууд салбаруудад хангалтгүй бөгөөд хангалттай лоббины тухай зохицуулалтгүй, үндэсний шударга байдлын комиссгүй. Дотоод авлигаас гадна мөнгө угаалтын эсрэг хууль сул байгаа нь Номхон далайн бүсэд авлига тархахад хүргэж бүсэд үйл ажиллагаа явуулдаг Австралид бүртгэлтэй бизнесүүд уг сул бодлогыг ашиглахад хүргэж болзошгүй байна.

Сингапур Улс /85/ бүс нутгийн хэмжээнд дээгүүр жагсаж, Хятад /45/ 2018 онтой харьцуулахад 6 онооны дэвшил гаргасан байна. Хүний эрх, хэвлэн нийтлэх болон чөлөөтэй илэрхийлэх эрхи-йн зөрчил үргэлжлэн гаргасаар байгаа ч үр дүнтэй авлигын хяналт нь урт хугацааны тогтвортой байдлыг бий болгох суурь эрхийн үнэтэй байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигын эсрэг байр суурь болон эдийн засгийн өсөлтийг зогсоох бүдүүлэг авлигын төрлүүдийг хязгаарласан нь тодорхой амжилт гаргасан ч гэсэн өндөр түвшний эрх мэдэлтэнгүүд өөр хоорондоо хөрөнгө баялаг дахин хуваарилалт хийдэг авлигын шинэ төрөл бий болгоод байна. Сингапур Улсад эрх чөлөө хязгаарлагдмал байгаа нь авлигын эсрэг тэмцэл элитүүдийн улс төрийн хүсэлтэй нягт холбоотой гэсэн үг бөгөөд хувирахад амархан юм.

Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийн тухайд

1995 онд эхэлсэнээс хойш Авлигын төсөөллийн индекс нийтийн салбарын авлигын дэлхийд тэргүүлэгч үзүүлэлт болоод байна. Индекс нь дэлхий дахины 180 улс орон, бүс нутгийг Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, эрсдлийн үнэлгээний зөвлөх компаниуд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд болон бусад 13 хөндлөнгийн эх сурвалж ашиглан гаргадаг Улсын хэвшил буюу төрийнсалбарын авлигын төсөөлөлд үндэслэн үнэлдэг. АТИ-ийн оноо нь шинжээчид болон бизнес эрхлэгчдийн үзэл бодлыг зөвхөн илэрхийлж харуулна.

АТИ-г тооцоолох явцыг үнэн зөв байлгах үүднээс тогтмол хянадаг болно. Хамгийн сүүлийн хяналтыг 2017 онд Европын Комиссын Хамтарсан судалгааны төв хийсэн. 2012 оноос хойших бүх оноонууд хооронд нь харьцуулж болохуйц. Нэмэлт мэдээллийг харна уу: The ABCs of the CPI: How the Corruption Perceptions Index is calculated

Хэвлэл мэдээллийн Редакторуудад зориулсан тэмдэглэл:

• Ази, Номхон далайн бүсийн анализ илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй.

• Бусад улсын АТИ-н үр дүнг эндээс харна уу.

• Бүрэн мэдээлэл болон аргачлалыг татах боломжтой.

• Транспэрэнси интернэшнлийн зөвлөмж бүхий 2021 оны АТИ-н тайланг харна уу.

Хэрэв тухайн улсын талаар нэмж тодруулахаар бол Транспарэнси интернэшнлбайгууллагын Үндэсний салбарт хандана уу.

Бүсийн болон дэлхийн үр дүнгүүдийн талаар нэмж тодруулах бол Транспарэнси интернэшнл байгууллагын Берлин хот дахь төв албанд хандана уу:press@transparency.org

867 views0 comments

Comentários


bottom of page