top of page
batbayar6

2019 оны Авлигын индексийг Transparency International танилцуулж байна.

2019 оны Авлигын индексийг Transparency International танилцуулж байна.

Берлин хот . 2020 оны 1 сарын 23


2019 АВЛИГЫН ИНДЕКСЭЭС ХАРАХАД G7 ОРНУУДАД Ч АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛ УДААШРАЛТАЙ БАЙНА


Улс төрд мөнгөний нөлөө их орнуудад авлига угширсан байгааг судалгаа харуулж байна.

Өнөөдөр Берлин хотноо Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас зарласан 2019 оны Авлигын Индексээс харахад дэлхийн улсуудын гуравны хоёрт авлигатай хийх тэмцэл удааширч ухралт гарсан байна, хөгжингүй орнуудад ч мөн адил.

Сонирхлын зөрчилтэй этгээдээс сонгууль болон улс төрийн намын санхүүжилтын хувьд хараат байгаа улс оронд авлигатай тэмцэх чадамж муу байгааг энэхүү судалгаа харуулж байна.

Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын ТУЗ дарга Delia Ferreira Rubio

“Төрийн авлига болон төрд итгэх итгэл алдагдаж байгаа нь улс төрд шудрага ёсыг бий болгох шаардлагатайг харуулж байна”гэжээ.

“Улс төрийн намуудын их хэмжээний санхүүжилт ашиг сохирхолын зөрчил бий болгох нөхцлийг улс төрийн тогтолцоонд бүрдүүлээд байгааг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.”


ЭНЭ ЖИЛИЙН АВЛИГЫН ИНДЕКСИЙН ОНЦЛОГ

180 орныг хамруулан 13 хүртэлх эх сурвалж мөн бизнесийн удирдах ажилтны санал асуулгаар 0-100 онооны хооронд тодорхойлсон. 0 (өндөр авлигатай ) -100 (цэвэр ).

Дэлхийн улсуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо авчээ. 2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс орон оноогоо сайжруулсан бол Канад , Австрали, Никарагуа зэрэг 21 улс оноогоо бууруулсан тоонд орж байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгаа нь судалгаанаас харагдаж байна. Их 7 буюу G7 улс орнуудын хувьд Канад (-4), Франц (-3), Британи (-3), АНУ(-2) оноо алдсан бол Герман болон Японд үзүүлэлтээ сайжруулаагүй бол Итали нэг оноогоор урагшилжээ.


Улс төр ба Авлига

Улс төрийн намын мөн сонгуулийн санхүүжилтын хууль эрх зүйн орчин ба хэрэгжилт сайн байгаа улс орнууд уг судалгаагаар өндөр оноо авсан нь харагдаж байна. Уг үнэлгээгээр 70 ба түүнээс дээш оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүй тодорхой, системтэйгаар хэрэгжиж байгаа бол 34-35 оноо авсан улс орнуудад зохицуулалт сул эсхүүл зохицуулалтгүй байна.

2012 оноос хойш Авлигын индексийн оноогоо сайжруулж чадсан орнуудын 60 хувь нь сонгуулийн хандивыг эрх зүйн хүрээнд зохицуулж чадсан байна.

2019 онд дийлэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гараагүй бөгөөд авлига иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлсөн жил болсоныг Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira онцоллоо. “Авлигыг бууруулан иргэдийн амьдралыг сайжруулахын тулд улс төр дэх бохир мөнгийг хязгаарлан иргэдийг шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Илүү өргөн хүрээний зөвшилцөл хийж иргэдийн оролцоог хангаж чадсан улсуудын авлигын индекс дунджаар 61 оноо авсан бол иргэдийн оролцоог хангаагүй улс төрийн шийдвэр гаргадаг улсуудын дундаж оноо 32 байна. 2012 оноос хойш авлигын индексийн оноо нь буурсан орнууд улс төр, нийгэм ба бизнесийн төлөөлөлтэй шийдвэр гаргахдаа зөвшилцдөггүй.


ЗӨВЛӨМЖ

Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын зүгээс авлигыг бууруулж улс төрд итгэлцлийг бий болгохын тулд дараах зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна :

· Хяналт эрх мэдлийн тэнцвэрийг зохистой байдлаар хэрэгжүүлэх

· Төрийн алба болон Төсвийн зарцуулалтыг ашиг сонирхолын зөрчлөөс ангид байлгах

· Улс төрийн санхүүжилтийг хянаж, санхүүжүүлэгчээс улс төрд нөлөөлөх нөлөөлөөс урьдчилан сэргийлэх

· Төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа үүсэж болох ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах

· Лоббиг зохицуулах, нээлттэй оролцоотой шийдвэр гаргах

· Сонгуулийг шудрага явуулах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх

· Иргэд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, шүгэл үлээгчид ба сэтгүүлчдийг чадавхижуулж эрхийг нь хамгаалах

Дэлгэрэнгүй зөвлөмжийг : www.transparency.org/cpi2019



Монгол улсын мэдээллийн эх үүсвэр байгууллагууд

1.World Bank Country Policy and Institutional Assessment 2019- Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээ

Авал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2019 онд

35 оноо авч 2 оноогоор буурсан (2018-43, 2017-43, 2016 -47,)

• Тухайн улсыг үнэлэхдээ 16 шалгуураар үнэлэх ба эдийн засгийн менежмент, бүтцийн бодлого, нийгмийн бүх нийтийн оролцоог хангасан, тэгш хүртээмжтэй бодлого, төсвийн менежмент ба институтууд гэсэн 4 том бүлэг хувааж үнэлдэг: (1) Эдийн засгийн бодлого - Economic Management, (2) Structural Policies, (3) Policies for social inclusion and equity, (4) Public sector management and institutions

• Төрийн салбарын ил тод байдал, хариуцлага болон авлига гэсэн 3 хүрээнд хэмждэг.

• (Transparency, Accountability, and Corruption)

• Үүнд: (a). Гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал. Төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх; (accountability of the executive to oversight institutions and of public employees for their performance)

• (b). Төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх; (access of civil society to information on public affairs)

• (c). Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автах; (state capture by narrow vested interests)


2. World Economic Forum Executive Opinion Survey 2019-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа

Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд

28 оноо авч 2 оноогоор буурсан (2018-31, 2017-30 ,2016 онд 38, 2015 онд 42 )

• 2017 оны судалгаа нь 133орны 12,775 бизнесийн гүйцэтгэх удирдлагуудын саналыг тусгасан.

• Хамтрагч байгууллагаар тухайн улс орны хараат бус эдийн засгийн их сургууль, институцууд, бизнес сургуулиуд хамрагдсан.

• Судалгаанд оролцогчид тухайн орны бизнесийн орчинг үнэлсэн.

• Асуусан асуултууд:

1. Бизнес хийхийн тулд хахууль аль нөхцөлд өгдөг эсэх

• Импорт, экспорт хийхэд

• Төрийн үйлчилгээ (public utilities)

• Үйл ажиллагааны татвар

• Төрийн тендер, гэрээ, зөвшөөрөл авахад

• Шүүхийн шийдвэрт нөлөөлөх

2. Тухайн улсад төсвийн мөнгийг авлигын замаар хувь хүн, компанид шилжүүлж завшиж боломжтой эсэх


3.Global Insight Country Risk Ratings 2019- Глобал Инсайт Улс орнуудын эрсдлийн эрэмбэ

Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд

47 оноо авч оноо өөрчлөгдөөгүй (2018-47 2017 -35, 2016 онд 47, 2015 онд 42 )

• 1950 онд байгуулагдсан компани бөгөөд 30 оронд 5100 ажилчинтай. Макро эдийн засгийн болон салбарын дүн шинжилгээг хийдэг. 1999 оноос 6 шалгуураар үнэлдэг.

• - улс төр,

• - эдийн засаг,

• - хууль,

• - татвар

• - аюулгүй байдал

• - тухайн орны авлигын индекс

• Тухайн оронд ажиллаж амьдарч буй мэргэжилтнүүдийг оролцуулан тухайн мэргэжилтнүүд салбар тус бүр дээрх үнэлгээг асуудал тус бүрээр үнэлдэг. Тухайлбал, гар цайлгахаас авахуулаад улс төрийн өндөр түвшний авлигын асуудлыг хүртэл хамруулан судалдаг.

• Авлигатай холбоотой үзүүлэлт нь:

• Тухайлбал, хувь хүн ба компани тухайн оронд бизнэс эрхлэхэд жижиг зөвшөөрлөөс авахуулаад томоохон гэрээ байгуулах хахууль өгөх шаардлага үүсдэг эсэх, энэ нь тухайн бизнэс эрхлэгчийг эрсдэлд оруулдаг эсэх г.м.

• Энэ нь тухайн компани тухайн улсад хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулснаар шүүхийн маргаанд орох, нэр хүндээ алдах зэрэг эрсдэлд оруулдаг.


4. Bertelsmann Foundation Transformation Index 2019-2018- Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индекс

Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд

37 оноо авч 4 оноогоор буурсан (2018-41 , 2017-412016 онд 36, 2015 онд 36 )

1977 онд байгуулагдсан хараат бус байгууллага ба 129 орны Менежмент Индекс ба статус индексийг 17 шалгуурын 52 асуултаар үнэлдэг

Нэг улсад 2 мэргэжилтэн ажиллаж тухайн улсын шилжилтийн ба менежментийн үзүүлэлтийг бичмэл ба тоон хэлбэрээр гаргадаг. Шалгуурын оноог тухайн улсын ‘шинжээч’ гаргадаг, үүний дараа 2 дахь шинжээч дахин оноог дүгнэдэг.

Дараа нь бүсийн шинжээч баталгаажуулдаг.

Үнэлгээний асуултууд: (1-10 оноо)

- (1 оноо, хамгийн бага) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээдэггүй, олон нийт жигшдэггүй.

- (10 оноо, хамгийн их) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч хатуу ял шийтгэл хүлээж, олон нийт жигшдэг.

- (1 оноо, хамгийн бага) Засгийн газар авлигыг хянах чадваргүй, шударга байдал алдагдсан.

- (10 оноо, хамгийн их) Засгийн газар авлигыг хянах чадвартай, шударга байдлын үр дүнтэй механизм бүрдсэн.


5. IMD World Competitiveness Yearbook 2017- Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа

Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд

33 оноо (2016 онд 35, 2015 онд 37 )

• IMD нь дэлхийд өндөрт бичигдэх Швейцарийн бизнэсийн сургууль бөгөөд эндээс эрхлэн жил бүр гаргадаг World Competitiveness Year book 2016 нь тухайн улсын өрсөлдөх чадварыг үнэлж үүндээ улс төр болон нийгмийн хүчин зүйлс нь бизнесийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг.

• Судалгаанд 333 шалгуурыг ашигладаг ба Өрсөлдөх чадвар гэдэг бол тухайн улсын эдийн засгийн бодлого нь бизнэсийн хүрээнд тухайн орны компаниуд хэрхэн баялагийг бүтээн бий болгож улмаар тухайн улсын иргэдийн ирээдүй хэрхэн баталгаажиж байгааг хэмждэг.

• Тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын бизнесменүүдээс боловсруулсан асуумжийн дагуу судалгааг явуулдаг.

• 0 -100 гэсэн хэмжүүрээр тухайн орны авлигын түвшинг үнэлдэг.


6. World Justice Project Rule of Law Index Expert Survey 2018– 2019 -Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс

Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019онд

36 оноо авсан өөрчлөгдөөгүй (2018 -36,2017 -36, 2016 онд 38, 2015 онд 35)

Хуулийн засаглалын үзүүлэлт

World Justice Project нь ашгийн бус хараат бус байгууллаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хуулийн засаглалыг дэмжих зорилготой. Тухайн орон дахь хуулийн засаглалын байдлыг үнэлдэг.

Шалгуур: 53 асуулт 4 үндсэн бүлэгтэй:

- Төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх;

- Цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх;

- Хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх;

- Мэдээллийг олон нийт, хуульчид, судлаачдаас цуглуулдаг.

- 0-100 оноогоор үнэлдэг.


7. Political Economic Risk Consultancy – Asian Intelligence 2019- Улс орнуудын эрсдлийн гарын авлага

Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019онд

35 оноо авч 3 оноо өссөн (22018 -32, 2017-32,016 онд 32, 2015 онд 31)

• Тухайн орны стратегийн ач холбогдолтой бизнесийн мэдээлэл болон анализийг хөрөнгө оруулагч нарт хүргэдэг. Тухайлбал, оюуны өмч, оюуны өмчийн эрх ба эрсдэл, хүний нөөцийн чанар, улс төр нийгэм дэх авлига, бусад системийн давуу ба сул талыг хардаг.

• Улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнэс эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авлигын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнэсийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг.

• Авлигын түвшинг 0-10 оноогоор үнэлж, тухайн оронд бизнес хийж байгаа гадаад ба дотоодын бизнесменүүдээс ярилцлага хийж цуглуулдаг.


8. Varieties of Democracy (V-Dem) 2019- Улс орнуудын ардчиллын хэмжүүр

Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд

31 оноо авч 2 оноогоор буурсан (2018-33, 2017-35, 2016 онд 34, 2015 онд байхгүй)

• Ардчиллыг хэмжих шинэ аргачлал бөгөөд зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либераль, иргэдийн оролцоот, олонхийн сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг.

• Дэлхийн 50 гаруй орны судлаачдын баг судалгаанд оролцсон 170 орны 2500 судлаачидтай хамтран 16 сая мэдээлэл, тоо баримтыг боловсруулсан.

• Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг.


9. Economist Intelligence Unit Country Risk Service 2019- Улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгаа

Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019онд

37 оноо авч оноо өөрчлөгдөөгүй (2018-31, 2017-37 ,2016 онд 37, 2015 онд 38 )

• Төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх;

• Төсвийн хөрөнгийг сайд албан тушаалтнууд хувийн эсвэл намын улс төрийн зориулалттайгаар хууль бусаар зарцуулдаг эсэх;

• Хариуцлага, хяналтгүй зарцуулах боломжтой төсвийн сангууд байдаг эсэх;

• Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг эсэх;

• Засгийн газраас шалгуургүйгээр томилогддог төрийн болон нийтийн албан хаагчдын томилгоо байдаг эсэх;

• Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг аудитын тогтолцоо байдаг эсэх, тийм бол улс төрөөс хараат бус байж чаддаг эсэх;

• Хараат бусаар ажиллаж эрх мэдлээ хэтрүүлсэн сайд, төрийн албан хаагчдыг шүүх тогтолцоо байгаа эсэх;

• Албан тушаалд дэвших, гэрээ хийхийн тулд авлигадах явдал байдаг эсэх.

Хараат бус аудит

212 ба 2017 онуудад Европын Холбооны Нэгдсэн Судалгааны төв ( European Comission Joint Research Center ) зүгээс Авлигын Индексийн тооцоолж буй аргачлалд аудит хийсэн бөгөөд энэхүү аргачлал нь агуулга ба статистик тооцоололын хувьд шаардлага хангаж байна.


Транспэрэнси Интернэшнл Байгууллагын зөвлөмж

Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014 онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд, 2017 онд 36 оноотой 103 байранд 2018 онд 37 оноотой 93 байранд 2019 онд 35 оноотой 105 байранд эрэмбэлэгдэж байна. Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол Улсын өрсөлдөх чадвар буурч байна.

Монгол Улсын авлигын индекс унах болсон бас нэгэн шалтгаан нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсоноос авлига газар авч байгаа нь нөлөөлж байна.

Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөг хохиролууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна.

Цаашид Авлигатай Тэмцэх Газрыг улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож шинээр батлагадсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд итгэлийг авчрах нь нь нэн чухал асуудал болж байгааг онцолж байна.

Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол улсын өрсөлдөх чадвар буурч байна. Иймд бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтыг ил тод боловсронгуй болгох

Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан төрийн өмчит компаниудын авлигаас сэргийлэх гарын авлагыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлэх

Монгол улсын авлигын индекс унах болсон бас нэгэн шалтгаан нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсоноос авлига газар авч байна.

Төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод байдлыг нэвтрүүлэх.

Авлигын томоохон хэргүүд шүүхийн шатанд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохиролууд төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна. Авлигын хэргийн дагнасан шүүхийг байгуулах шаардлагатай .

Ази тивийн орнуудад Авлигтай тэмцэх газрууд бэхжин авлигыг буурууулах томоохон дэвшлүүдийг гаргасан бөгөөд Авлигатай Тэмцэх Газрыг сулруулах биш харин улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож шинээр батлагадсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд итгэлийг авчрах нь нь нэн чухал асуудал болж байгааг онцолж байна.

Төрийн албан хаагчдыг ур чадвар дээр суурилан томилж намын томилгоог зогсоох

Залуучуудын авлигын эсрэг оролцоог нэмэгдүүлэх, технологийг ашиглан тэмцэх

Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийн авлигын эсрэг оролцоог нэмэгдүүүлж тэднийг улс төрчдийн хараат бус байдал ба дарамт шахалтаас хамгаалах

Монгол Улсын ардчиллыг хэмжихэд зөвхөн сонгуулийн ардчилал байна, сонгуулийн дараахь иргэдийн оролцоо хяналт зөвшилцөл сул оноо авсаныг сайжруулах хэрэгтэй

Улс төрийн намуудын санхүүжилт нь ил тод биш байдаг нь авлигын гол эх үүсвэр болж буйг зогсох хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна.

Авлигын индексийн талаарх мэдээлэл

* Нийтийн алба буюу төрийн албан дахь авлигын индекс нь хувийн буюу бизнэсийн салбар дахь авлига болон бусад салбар дахь авлигаас өөр байж болно. Учир нь Авлигын индек нь Нийтийн алба буюу төрийн албан дахь авлигыг хэмждэг.

* Авлигын индекс нь яг энэ цаг мөчид тухайн улсад гарч буй авлигын өөрчлөлт тэмцлийг тусгаж хэмжиж чадахгүй бөгөөд учир нь энэхүү судалгааг 2019 оны 12 сарын эхээр эцэслэсэн байдаг.

* Улсуудын Авлигын индексийн жил бүрийн оноог харьцуулах боломжтой бөгөөд харин жил бүрийн хэддүгээрт жагссаныг харьцуулах боломжгүй.

* Авлигын индекс нь гадаад эх сурвалжуудаас авч нэгтгэсэн индекс бөгөөд – Transparency International өөрөө дата цуглуулдаггүй .

* Авлигын индекс судалгааны нэг онооны өөрчлөлт нь авлига хэмээх нүсэр том асуудлыг илэрхийлэхгүй бөгөөд ийм ч учраас Авлигын индексийг цогц бүхлээр нь харах нь зүйтэй. Авлигын индекс нь хувийн салбар дахь авлига ба мөнгө угаалтын тохиолдол бүрийг хэмжиж чаддаггүй.

* 2012 ба 2017 онуудад Европын Холбооны Нэгдсэн Судалгааны төв ( European Comission Joint Research Center ) зүгээс Авлигын Индексийн тооцоолж буй аргачлалд аудит хийсэн бөгөөд энэхүү аргачлал нь агуулга ба статистик тооцоололын хувьд шаардлага хангаж байна гэж үзсэн байна.

1,102 views0 comments

Comments


bottom of page