
Ажлын зар
Судалгааны зөвлөх ажлын байранд урьж байна
Транспэрэнси интернэшнл монгол НҮТББ-н Судалгааны Зөвлөх хайж байна. Бид STRONGG хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад газрын хууль тогтоомжийн цоорхой арилгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тогтолцооны шинэчлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Бидний ажлын хүрээнд газрын авлигын асуудлыг бууруулах, хууль эрх зүйн орчныг үнэлэх, газар, хүний эрхийг хамгаалах засаглалыг сайжруулах зэрэг орно.
Тавигдах шаардлага:
- Холбогдох эрдмийн чиглэлээр их дээд сургууль төгссөн (хууль, газрын харилцаа, төрийн бодлого, засаглал)
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил судалгаа шинжилгээ, бодлогын дүн шинжилгээ, засаглалын чиглэлээр олон улсын төрийн бус байгууллага, төрийн байгууллага, судалгааны төв болон ижил төстэй байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх.
- Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах зэрэг чанарын болон тоон судалгааны аргууд ашиглаж байсан туршлагатай. Засаглал, газрын харилцаа, авлигатай тэмцэх чиглэлээр судалгааны тайлан, бодлогын зөвлөмж гаргаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Авлигын эрсдэл, бодлогын реформын хүрээнд газрын засаглал, хот байгуулалт, өмчийн эрхийн чиглэлээр өндөр мэдлэгтэй бол давуу тал болно.
- Засаглал, авлигатай тэмцэх, бодлогын шинэчлэлийн чиглэлээр иргэний нийгэм, нөлөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай.
Хууль тогтоомж сайжруулах зорилгоор төрийн байгууллага, бодлого боловсруулагчидтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Авлигатай тэмцэх, ил тод байдал, хариуцлагатай байдлын талаар ойлголттой, Transparency International Mongolia байгууллагын үнэт зүйл, зарчмуудыг эрхэмлэдэг байх.
Та сонирхож байвал товч намтараа info@transparency.mn цахим шуудангийн хаягруу явуулна уу.
Section Title
Every website has a story, and your visitors want to hear yours. This space is a great opportunity to give a full background on who you are, what your team does and what your site has to offer. Double click on the text box to start editing your content and make sure to add all the relevant details you want site visitors to know.
If you’re a business, talk about how you started and share your professional journey. Explain your core values, your commitment to customers and how you stand out from the crowd. Add a photo, gallery or video for even more engagement.